Эм зүйчийн ёс зүй
1. Эм зүйч нь юуны өмнө өвчтөнөө хүндэтгэж үзнэ, тэдний аюулгүй байдал эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй. 2. Эм зүйч нар нь эмчилгээнд төдийлөн ашиглаагүй стандартын шаардлага хангаагүй чанар эм, эмнэлгийн хэрэгслийг хуваарьла, түгээх, дэмжихээс түдгэлцвэл зохино.
3. Эм зүйч хүн буюу ЭМ-ийн салбарын ажилтан нь мэдлэгээ дээшлүүлэх ёстой.
4. Эм зүйч нь ёс зүйн зарчмыг хүлээн зөвшөөрдөг, мэргэжлийн нэр хүндийг хамгаалах, хуулийг дээдлэн хүндлэх үүрэг хүлээнэ.
5. Эм зүйч нар өөрийн үйл ажиллагаандаа ухаалаг хүлээн авч болох зарчимч байх, хэзээ ч өөрийн мэргэжлийн үйлчилгээг аливаа хэлбэрээр буруу ашиглах, санхүүгийн талаар бусдад хохирол учруулах, үйлчилснийхээ төлөө төлбөр шаардах буюу эмч нар ЭМ-ийн бусад ажилтантай энэ асуудлаар аливаа хэлэлцээ хийхээс зайлсхийх агаад түүнийг огт дэмжих ёсгүй.
6. Эм зүйч нь өвчтөний эрх ашиг хөндөгдсөн, хуулийн шаарлагаар тухайн мэдээллийг илрүүлэх нь зайлшгүй шаардлагатай биш бол мэргэжлийн тайлан мэдээний мөн чанар, нууцлалыг задруулах нь ёс зүйд үл нийцнэ.
7. Эм зүйч нь ёс зүйн бус үйлдэл хийхийг шаардсан, үйлчилгээний чанарыг сулруулах хандлагатай мэргэжлийн үзэл бодол, чадварт саад тотгор болох аливаа нөхцөл байдалтай холбоотой асуудлаар ажиллахаас татгалзах эрхтэй.
8. Эм зүйч нь нийгэмд үйлчлэхдээ мэргэжлийн болон өөрийн хувийн нэр хүндээ өргөх чиглэлтэй сурталчилгаа хийхийг хориглоно.
9. Эм зүйч эмийн сангийн мэргэжлийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зохион байгуулалтыг хэрэгжүүлэх, байгууллагын үйл ажиллагааг үр дүнтэй байлгахад мэргэжлийн мэдлэгээ бүрэн зориулах ёстой.
No comments:
Post a Comment